Завхан аймгийн Сонгино сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Завхан аймгийн Сонгино сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгино Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Сонгино Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-04-25

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ӨНДӨРЛӨЛӨӨ
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс замын хөдөлгөөнд оролцох зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль, дүрмийн мэдлэгийг хөнгөн, хөгжилтэй, хүртээмжтэй байдлаар олон нийтэд хүргэх зорилго бүхий “Замын хөдөлгөөний цагаан толгой” нэгдсэн арга хэмжээг сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагуудын суралцагчид, эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчдийг хамруулан өргөн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн арга хэмжээнд Улиастай сумын 9 цэцэрлэг, Завханмандал, Сонгино, Шилүүстэй сумдын цэцэрлэгүүд нийт 12 цэцэрлэгийн 192 төлөөлөл оролцон өргөн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.
Тус арга хэмжээ ГЭРИЙН ДААЛГАВАР(Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр РИЙЛ бэлтгэн олон нийтэд цахимаар танилцуулах), БАГИЙН МЭНДЧИЛГЭЭ, ХАМТДАА ТЭМЦЭЭН, БУУХИА ТЭМЦЭЭН гэсэн 4 төрлөөр явагдлаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр:
ТЭРГҮҮН БАЙРАНД: Улиастай сумын 9 дүгээр цэцэрлэг
ДЭД БАЙРАНД: Сонгино сумын цэцэрлэг
ГУТГААР БАЙРАНД: Улиастай сумын 2 дугаар цэцэрлэг
ТУСГАЙ БАЙРАНД: Улиастай сумын 8 дугаар цэцэрлэг тус тус шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%